Thursday, November 8, 2007

Õàâñðàëò

Социологийн судалгааны тайлан

Судалгааны нэр: төрийн захиргааны өөрчлөлт, шинэчлэлтийн талаархи сонирхлын бүлгийн ойлголт.

Судалгааны объект: Төрийн захиргааны шинэчлэлийн талаархи албан хаагчдын санал, бодол.

Судалгааны зорилго: Тус судалгааны зорилт нь төрийн захиргааны албан хаагчид өөрсдөө төрийн албаны тогтолцоо, хууль тогтоомж, шинэчлэлийн талаар ямар ойлголт, иäэвхитэй байдал болон яаж үнэлдгийг тогтоох явдал юм.

Судалгаанд хамрагсад: Төрийн жинхэнэ болон төрийн үйлчилгээний салбарын албан хаагчид судалгаанд нийт 76 хүн хамрагдсан болно. Үүнд: сумын ИТХ, засаг даргын дэргэдэх Тамгын газар, сургуулийн багш нар хамрагдсан болно.

Судалгааны хэлбэр: Ярилцлага /интервью/ болон загварчилсан анкетын агуулга.

Судалгаа явуулсан хугацаа: 2007 оны 05-р сарын 09-10 өдрүүд.

Судалгаанд хамрагдсан үзүүлэлтүүд: тус судалгаанд хамрагдсан албан хаагчдын- 52,6% нь эмэгтэй буюу 40 хүн, тус судалгаанд хамрагдсан албан хаагчдын-47,4% нь эрэгтэйчүүд буюу 36 хүн хамарсан болно.

Насны хувьд ангилвал: 18-25 насныхан – 3% буюу 3 хүн,

25-35 насныхан – 15% буюу 11 хүн,

35-45 насныхан – 40% буюу 30 хүн,

45-55 насныхан – 37% буюу 28 хүн,

55-аас дээш насныхан –5% буюу 4 хүн.

4-р хүснэгт

Анкетын асуултанд хариулсан байдал:

Үндсэн асуулт

Хариултын хувилбарууд

Хариултын хувь /%/

1.Та төрийн албаны хуулийн хэрэгжилтийг хэрхэн үнэлдэг вэ?

1.Сайн хэрэгжиж байгаа

13%

2.Засаж залруулах хэрэгтэй

45%

3.Хууль ерөнхийдөө хэрэгждэггүй

32%

4.Мэдэхгүй

10%

2.Та төрийн захиргааны албаны хариуцлагын тогтолцоог сайжруулахын тулд ЗГ-аас ямар арга хэмжээнүүдийг авах нь зүйтэй гэж үздэг вэ?

1.Хуулийн хариуцлагыг чангатгах

5%

2.Удирдлагын манлайлал, үлгэр жишээ байдлыг сайжруулах

10%

3.Төрийн албан хаагчдын нийгэм, эдийн засгийн баталгааг сайжруулах

35%

4.Боловсон хүчний сургалт, боловсролд анхаарах

30%

5.Төрийн албыг улс төрийн нөлөөллөс ангижруулах

13%

6.Өөр

7%

3.Та төрийн албаны шинэчлэлийн үзэл баримтлалын тухай ямар бодолтой байдаг вэ?

1.Тулгамдсан асуудлуудыг бүрэн тусгасан сайн бичиг баримт

20%

2.Монголын онцлогийг харгалзаагүй, хэрэгжихэд хүндрэлтэй

25%

3.Хэрэгжсэнээр сөрөг үр дагавар илүүтэй

20%

4.Энэ талаар ямар нэгэн мэдээлэлгүй

35%

4.Та төрийн захиргааны албанд гарч буй өөрчөлтүүдийн талаархи мэдээллийг голцуу хаанаас авдаг вэ?

1.Төрөлжсөн хэвлэл, албан хэрэгцээний дотоод мэдээллээс /”төрийн мэдээлэл сэтгүүл”,”яамдын мэдээлэл” гэх мэт/

20%

2.Олон нийтийн хэвлэл мэдээлийн хэрэгслээс

40%

3.Хамт ажилладаг нөхдөөс

25%

4.Энэ талын мэдээлэл бараг олддоггүй

15%

5.Та ер нь Монголын төрийн албаны тогтолцоог хэрхэн үнэлдэг вэ?

1.Дэлхийн жишигт дөхсөн, сайн тогтолцоо

35%

2.Монголын хөрсөнд нэг л бууж өгөхгүй байгаа

20%

3.Зарчмын шинэчлэл зайлшгүй шаардлагатай

40%

4.Мэдэхгүй

5%

Судалгааны дүнгээс харахад:

1.Төрийн албаны тухай хуулийн хувьд дийлэнх төрийн албан хаагчид зэрэг гэхээсээ илүү сөрөг үнэлгээ өгөх талтай хандлага харагдаж байна. Хуулинд засаж залруулах зүйл бий болсон хууль хэрэгжих талдаа сул байгаа үнэлгээнүүд өндөр хувийг эзлэж байгаа нь

а) Төрийн албан хаагчид нь тус хуулийг хэрэгжүүлж байгаа үндсэн субъектуудын хувьд тус хуулийн орчинг “дотроос нь” харин сул талыг нь ажиглах илүү бололцоотой.

б) Аливаа хууль тэр болгон бодит амьдрал дээр хэрэгжихгүй, мөрдөгдөхгүй байгаа өнөөгийн нийгмийн нийтлэг сөрөг талтай холбоотой болов уу.

2.Төрийн захиргааны албаны хариуцлагын тогтолцоог сайжруулахад хуулийг чангатгах сонголтын судалгаанд хамрагсдын тун бага хувь хийсэн бол, тухайн албан хаагчдын нийгэм, эдийн засгийн баталгааг нэмэгдүүлэх, мэдлэг боловсролыг дээшлүүлэх хариулт ихээхэн дэмжлэг авсан нь хувь хүний субъектив сонирхолтой яах аргагүй холбоотой юм. Түүнээс гадна дээд албан тушаалтан доод түвшний албан хаагчтай хариуцлага тооцдог бол доод албан тушаалтнууд нь удирдлагаасаа үлгэрлэх манлайллыг хүсдэг нь ажиглагдаж байна. Энэ нь төрийн захиргааны албаны хариуцлагыг дээшлүүлэх бас нэгэн чухал формал бус хүчин зүйл юм. Энэ асуултанд төрийн албыг улс төрийн албанаас ангид байлгах асуудал тулгарч байна.

3.Гэхдээ төрийн албан хаагчид нь төрийн албаны шинэчлэлийн үзэл баримтлалын талаар тул бүрхэг ойлголттой байдгийг 4-р асуултанд ч төрийн албан хаагчид өөрийн салбарын мэдээ, мэдээлэл хомстой байдгийг ажиглаж болно. Энэ нь боловсон хүчний мэдлэг, мэдээлэл, сургалтанд онцгой анхаарах зүйтэйг нэг ёсны нотолж байгаа болов уу.

4. Монгол улсын төрийн албаны өөрчлөлтийн талаар төрийн албан хаагчид ерөнхийдөө шүүмжтэй үнэлгээ өгдөг нь цаашид төрийн албаны өөрчлөлт шинэчлэлтийн ¿çýë áàðèìòëàë боловсруулахдаа бүх шатны албан хаагчдын саналыг аль болохоор туслах, өргөн хэлэлцүүлэгт хамруулах шаардлагатайг харуулж буй санагдана.